Үндэсний хөрөнгө оруулалт бүхий “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр нь олон улсын GMP –ийн шаардлага хангасан, бүрэн автоматжуулсан иж бүрэн цогцолбор
үйлдвэр юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа, цаашдын зорилго, зорилтын талаар санал солилцохоор ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
Д.Бямбадорж, Эм үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Баяр нар ажиллалаа.
Энхийн шүүдэр дуслын шингэний үйлдвэр 11 дүгээр сарын 8-наас эхэлж 870,000 дуслын шингэн үйлдвэрлээд байна. Түүнчлэн ирэх оны 4 сар хүртэл ашиглах түүхий эд болон туслах материалын нөөцтэй байна.
Тус үйлдвэрт гол тулгамдаж байгаа асуудал нь хүний нөөц тэр дундаа эмзүйч хамгийн дутмаг байна гэлээ. Учир нь АШУИС төгссөн сайн төгсөгчдөө алдах эрсдэл үүсдэг нь хүндрэлтэй байгааг онцоллоо. Тус үйлдвэр ирэх жилээс шилэн савалгаатай дуслын шингэн үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд шилэн савалгаатай дуслын шингэн нь 3 жил хадгалагддаг давуу талтай юм байна.