Захирлын мэндчилгээ
Энхийн шүүдэр ХХК-тай хамтран ажиллаж байгаа танд
энэ өдрийн мэнд хүргэе. Бид улсынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ард
иргэдийн эрүүл энхийн төлөө бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж, бүтээгдэхүүний
чанар аюулгүй байдалд илүү анхаарч, жилээс жилд өргөжин тэлж байна.
Хэдийгээр
байгуулагдаад удаагүй залуу компани ч гэсэн бид энэ хугацаанд “Чанартай,
баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн, найдвартай ханган нийлүүлэлт” гэсэн эрхэм
зорилготойгоор сайн засаглалтай, өөрийн гэсэн байгууллагын соёл, үзэл
баримтлалтай, зөв хандлагатай, ур чадвартай, харилцаа сайтай хамт олныг
бүрдүүлж, олон улсын GMP болон бусад стандартуудыг улс орондоо нутагшуулах,
таниулах, хөгжүүлэх, мөрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Манай компанийн амжилт,
ололт бүхнийг хуваалцаж бидэнтэй хамт байдаг нийт харилцагчдадаа дахин талархлаа
илэрхийлье, та бүхэнд сайн сайхныг хүсье.