True

 Үйлдвэрлэл

 


            Байгуулагдсан цагаас хойш Монгол улсын эмийн бүртгэлд түүхий эд ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдаж байна.

Манай үйлдвэрт ашиглаж буй тоног төхөөрөмжүүд нь Австрали, Герман, БНХАУ, Финланд улсын хамтарсан компаниудад үйлдвэрлэсэн, ISO9001, ISO14001, ISO22000 итгэмжлэлтэй чанарын батламж авсан үйлдвэрээс шууд нийлүүлэн суурилуулсан болно.

Мөн дуслын шингэний  non-PVC савлагааны тоног төхөөрөмжийг SHINVA medical instrument компаниас, ус цэвэршүүлэх, эм найруулах системийн тоног төхөөрөмжийг Austar Water Pharmaceutical systems /Canada/ компаниас, ариун өрөө агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийг Austar Clean Room System Equipment компаниудаас төслийн гэрээний дагуу GMP-н шаардлага хангасан зураг төслөөр хийж гүйцэтгэсэн.

Тус үйлдвэр нь GMP стандартад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах хүчин, материал, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус үйлдвэрийн нийт байгууламж нь 4000 мкв, үйлдвэрлэлийн талбай 1600 мкв, агуулахын талбай 2000 мкв бүхий байртай. Гадна талбайн хэмжээ нь 1га. Үйлдвэр нь бүрэн автомат удирдлагатай тарилгад зориулсан ус гаргаж авах, эм найруулах, дүүргэх битүүмжлэх, ариутгал, оптик хяналт, савлах тоног төхөөрөмжтэй.

Чанарын шаардлага хангасан түүхий эд, туслах материалаар технологийн өндөр түвшинд нэг цагт 2800-3500 уут, хоногт 17000-30000 уут дуслын шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид цаашид Монгол улсын хэмжээнд эмийн эмчилгээнд хэрэглэгдэж буй импортыг орлох бүх төрлийн дуслын шингэн эм, тусгай технологиор бэлтгэгддэг их эзлэхүүнтэй шингэнийг үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа.

ISO 9001:2015

ISO 9001:2016

ISO 17025:2018

 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.