ҮЙЛДВЭРЛЭЛ

БАТЛАМЖ
Дугаар: 18/008/Е001
- Үйлдвэрлэл
Байгуулагдсан цагаас хойш Монгол улсын эмийн бүртгэлд
түүхий эд ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдаж байна.
Манай үйлдвэрт ашиглаж
буй тоног төхөөрөмжүүд нь Австрали, Герман, БНХАУ, Финланд улсын хамтарсан
компаниудад үйлдвэрлэсэн, ISO9001, ISO14001, ISO22000 итгэмжлэлтэй чанарын
батламж авсан үйлдвэрээс шууд нийлүүлэн суурилуулсан болно.
Мөн дуслын
шингэний non-PVC савлагааны тоног
төхөөрөмжийг SHINVA medical instrument компаниас, ус цэвэршүүлэх, эм найруулах
системийн тоног төхөөрөмжийг Austar Water Pharmaceutical systems /Canada/
компаниас, ариун өрөө агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийг Austar Clean
Room System Equipment компаниудаас төслийн гэрээний дагуу GMP-н шаардлага
хангасан зураг төслөөр хийж гүйцэтгэсэн.
Тус үйлдвэр нь GMP стандартад нийцсэн зориулалтын
барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах хүчин, материал, үйл ажиллагааг
хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус үйлдвэрийн нийт байгууламж нь 4000 мкв,
үйлдвэрлэлийн талбай 1600 мкв, агуулахын талбай 2000 мкв бүхий байртай. Гадна
талбайн хэмжээ нь 1 га. Үйлдвэр нь бүрэн
автомат удирдлагатай тарилгад зориулсан ус гаргаж авах, эм найруулах,
дүүргэх битүүмжлэх, ариутгал, оптик хяналт, савлах тоног төхөөрөмжтэй.
Чанарын
шаардлага хангасан түүхий эд, туслах материалаар технологийн өндөр түвшинд нэг
цагт 2800-3500 уут, хоногт 17000-30000 уут дуслын шингэн үйлдвэрлэх хүчин
чадалтай. Бид цаашид Монгол улсын хэмжээнд эмийн эмчилгээнд хэрэглэгдэж буй
импортыг орлох бүх төрлийн дуслын шингэн эм, тусгай технологиор бэлтгэгддэг их
эзлэхүүнтэй шингэнийг үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа.
ЧАНАР ЛАБОРАТОРИ

ISO 9001:2015

ISO 9001:2016

ISO 17025:2018
Бүтээгдэхүүний сорилт шинжилгээнд МУҮФ, USP, EP, BP, CP фармакопей болон Үндэсний стандартыг ашиглан үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг боловсруулан батлуулж мөрдөн ажилладаг.

Итгэмжлэл
Чанарын
хяналтын лабораторийн
шударга байдлын мэдэгдэл
ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.